Дугаарын хязгаарлалтыг цуцлах санал хураалтыг дахин авна


Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан яг одоо Хангарьд ордны 14 давхарт болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Авто машины улсын дугаараар замын хөдөлгөөнд хязгаартайгаар оролцуулах асуудлыг цуцлах талаар явуулсан санал асуулгын дүнг танилцуулах, Улаанбаатар хотыг Улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг НИТХ-д өргөн мэдүүлэх тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт зах худалдааны төв ажиллах журмын төсөл, Шинэ жилийг угтах, тэмдэглэх зэрэг арван асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Хурлын эхэнд дугаарын хязгаарлалтын асуудлаар авсан санал асуулгыг хэлэлцэв. Дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх, зогсоох санал асуулгыг НЗДТГ-ын www.ulaanbaatar.mn, www.facebook.com/ub.gov цахим хуудасболон Замын цагдаагийн газрын stop.mn сайт, facebook /Замын-Цагдаагийн-Газар/ хаягаар, news.mn, gogo.mn, olloo.mn, medee.mn сайтуудаар авч, мөн “Улаанбаатар сонсож байна” нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан Мобикомын 100 мянган хэрэглэгчийн дунд мессежээр санал авсан. Гэвч сайтаар болон мэссэжээр авсан санал асуулгын дүн зөрсөн тул ирэх лхагва гарагт дахин санал асуулга явуулахаар болжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ