О.Долгор өнөөдөр мэндэлжээ


Өнөөдөр СТА, жүжигчин О.Долгорын төрсөн өдөр тохиож байна. Тэрээр сүүлийн үед дэлгэцийн бүтээлд хамгийн их эрэлттэй байгаа бөгөөд саяхан“Хөлтрөг” сэтгэхүйн драм шинэ уран бүтээлийнхээ нээлтийн үеэр “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалгасан билээ.
"Үл таних эмэгтэй" "Ану хатан" "Өдөр өдрийн нар" зэрэг кинод тоглосноор үзэгчдийн танил болсон жүжигчин О.Долгор авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ ч энэ цагийн шинэ жүжигчдийн тоонд зүй ёсоор үнэлэгдэж буй нэгэн. Жүжигчин О.Долгорт төрсөн өдрийн халуун мэнд хүргэе.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ