“Хурд хамтлаг” “Алтан пянз”-тай болно

Энэ жил 20 жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй “Хурд” хамтлагийнхан энэ сарын 29, 30-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд хүндэтгэлийн тоглолтоо хийх гэж байна.

Мөн ойн баяртаа зориулж 20 жилийн түүхийг өгүүлсэн ном,баримтат кино,”Хурд” гэсэн акустек банзан гитар, футболк, малгай, гинж, зүүлт, хуанли зэрэг бүтээлүүдийг бэлэн болгож үнэнч сонсогч фенүүддээ зориулж байгагаас “Алтан пянз” гаргахаар хэвлэлтэд явуулсан гэнэ шүү.

Ингэснээрээ тэд монголдоо төдийгүй Азийн рок, попын хамтлаг, дуучдын дундаас анхлан алтан пянзаа гаргасан хамтлаг болж байгаа юм. Тус хамтлагийн “Алтан пянз” ирэх 12-р сарын дундуур хэвлэлтнээс ирэх бөгөөд хамгийн эхэнд таван ширхэгийг авчирч 20-н жилийн ойн тоглолтныхоо азтай үзэгчдэд бэлэг болгон гардуулах юм байна.

Дашрамд дуулгахад Хурд хамтлагийг “Алтан пянз”-аа гаргасантай холбогдуулан Америкт байрладаг дэлхийн дуу хөгжмийн сүлжээ дэлгүүр болох “Гитар центр”-ээс Алтан пянзын байрлуулах санал ирүүлсэн байна. Иинхүү саналыг хүлээн авч хамтран ажиллах болсон бөгөөд энэ нь монголын рок поп урлаг дэлхийн хөгжмийн урлагт дахин нэг амжилтыг тогтоосон бахдам үйл явдал болж байгаа юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ