Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй


Нийслэлийн удирдлагын зөвлөлийн шуурхай хурал өнөөдөр болсон. Хурлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг автомашины дугаарын хягаарлалтад оруулахгүй байх талаар хэлэлцсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих байтугай таксигаар зорчиход хүндрэл үүсч, тэднийг такси үйлчилгээ эрхлэгчид түвэгшээдэг аж. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн унадаг 40 орчим авто машин байдаг бөгөөд эдгээр авто машины улсын дугаар болон эзнийх нь нэрийг ХБИХ-оос авч, авто машинд нь тэмдэглэгээ хийгээд автомашины дугаарын хязгаарлалтад оруулахгүй байх саналыг дэмжлээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ