"Үндэсний шуудан"-гийн эрхлэгч "Үнэн" сонины эрхлэгч боллоо

“Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч, яруу найрагч Ж.Мөнхбат МАН-ын Их хурлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Тиймээс тус сонины Ерөнхий эрхлэгчийн албан тушаалд шинээр хүн томилохоор болсон юм. МАН-ын удирдлагууд зөвлөлдсөны эцэст “Үндэсний шуудан” сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболдыг “Монголын үнэн” сонины эрхлэгчээр томилсон байна. Б.Ганболд нь 1990-ээд онд “Үнэн” сонин болон тус сонины дэргэдэх “Бодлын солбицол” сонины эрхлэгчээр тус тус ажиллаж байжээ. Харин “Үндэсний шуудан” сонины ерөнхий эрхлэгчээр тус сонины орлогч эрхлэгчээр ажиллаж байсан сэтгүүлч Г.Отгонбаярыг томилсон байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ