Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн байна

Баруун зүгийн нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Бусад нутгаар солигдмол үүлтэй, төв болон зүүн зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад
нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй.Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ