Өнөөдөр найз нарын баярын өдөр

“Найз нарын баяр”-ын өдрийг АНУ-д жил бүрийн энэ өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг байна.Энэхүү өдрийг “Хэрхэн найз нөхөдтэй болж, бусдад нөлөөгөө үзүүлэх вэ?” (How to Win Friends and Influence People) гэсэн номын зохиогч Дейл Карнегийн (1888-1955) төрсөн өдөртэй холбон тэмдэглэдэг аж. Анх 1936 онд хэвлэгдсэн уг ном шууд л бестселлер болжээ. Дейл Карнеги Миссури мужийн фермд төрсөн ба гэр бүл нь туйлын ядуу байсан ч Уорренсбургийн Багшийн сургуулийг дүүргэн муугүй боловсрол олж авсан байна. Ядуу тарчиг байдлаас гарахын тулд тэрээр ямар нэгэн зүйлээр ялгарахыг хүсч, оюутнуудын маргаанд илтгэгчийн авъяас гаргах үедээ тэрээр хүнтэй харьцах давуу талаа өөрөөсөө олж харсан байна. Түүнийгээ тэрээр номондоо бичжээ.Энэ өдөр Америкийн номын дэлгүүрүүдэд Карнегийн номыг харагдахуйц газар байрлуулж, тэр хэрээр сайн гүйлгээтэй байдаг аж. Харин их сургуулиудад түүний тухай лекц яриа өрнүүлдэг байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ