Хүсэлт хүлээж авахгүй бол Р.Амаржаргалын хийх 5 алхам

1. Хурал, чуулганаа тасалж, ажилдаа ирэхгүй байх
2. Иргэн Р.Амаржаргал гэж ярилцлага өгөх, өгүүлэл бичих
3. Нэрийн хуудсаа солиулах
4. УИХ-ын гишүүн цалинг нь авахгүй байх
5. Сүхбаатар дүүргийн сонгогчидтой үдэлтийн бэсрэг ёслол хийх
Р.Амаржаргал анхаарлын төвд байгаа цаг үед элдвээр гүтгэх муучлах нь хэрээс хэтрээд байна. Жишээ нь түүнийг урд зүгийн Баагий гэх зэргээр бичсэн зүйл ч гарлаа. Р.Амаржаргал Цэргийн сургуульд багшилж, Монголын армийн мөрдөс зүүж явсан, нарийн яривал урд биш баруун зүг Ховдын уугуул хүн юм. Сайдын суудлаар наймаалцах санал тавьсан гэдэг нь ч худал. Албан тушаалаасаа татгалзаж албан тушаал авах юм бол ард түмэн үзэхээ болино гэдгийг намын дарга, Ерөнхий сайд хүртэл хийж явсан туршлагатай Р.Амаржаргал сайн мэднэ. Сонирхолтой ньУИХ-ын гишүүнээс татгалзан “булган сүүл” үзүүлж, зулай зулайгаа гишгэж төрсөн У.Хүрэлсүх нь түүний шавь.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ