“Хунт нуур” балет дахин тайзнаа

УДБЭТ-т өнөөдөр Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн алдарт “Хунт нуур” балет тоглогдоно.Тус бүжгэн жүжгийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, ерөнхий зураачаар АЖ Б.Төмөрхуяг, Хореографи-балетмейстерээр АЖ Б.Жамьяндагва, туслах найруулагчаар МУГЖ Х.Гэрэлчимэг нар ажиллажээ. Харин гол дүрүүдэд, цагаан хун Одетта болон Ротбартын охин хар хунгийн Одиллияд СТА Б.Саруул, хан хүү Зигфридэд А.Билгүдэ, Хорон санаат шидэт хар шувуу Ротбартад Х.Мөнгөнхөлөг СТА, эзэн авхайд СТА, Алиа салбадайд А.Эрдэнэболд,Ордны хүмүүжүүлэгч Вольфгангийн дүрд АЖ О.Ганбаатар нар тус тус тоглоно.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ