“Минж буурал Хархираа” тоглолт болно

МУГЖ Э.Цэрэвийн нэрэмжит “Ойрад” театрын жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Н.Алтанцэцэгийн “Минж буурал Хархираа” уран бүтээлийн тоглолт ирэх сарын 4-нд Соёлын төв өргөөнд 19.00 цагт болох аж. Тус тоглолтонд МУГЖ С.Жавхлан, Ж.Алтанцэцэг, МУСТА Л.Болдбаатар, Д.Бурмаа, “МАСК” продакшны жүжигчин П.Эрдэнэзаан, УДЭТеатрын жүжигчин Г.Отгонцэцэг “Алтан ураг” хамтлаг, “Ойрад” хөгжимт театрын бүжигчид, “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин Г.Бямбажаргал, Улсын Филармоний Симфони Оркестор болон олны танил уран бүтээлчид оролцох юм байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ