“Gangnam Style” гурван хүний аминд хүрчээ /видео/

Йеменд болсон нэгэн хуриманд уригдан ирсэн зочдын нэг “Gangnam Style” дууны аянд бүжиглэж байгаад гурван хүний аминд санаандгүй хүрчихжээ.
Йемен улсад цагийн байдал цөвүүн байгаа тул хүн бүр хаа ч явсан биедээ буу авч явдаг байна. Тиймдээ ч хуриманд ирэхдээ ч буутай ирсэн аж.
Ийнхүү дэлхий даяар хит болж, үзэгчдийг нэг хэсэгтээ л байлдан дагуулсан Өмнөд Солонгосын дуучин PSY-ийн “Gangnam Style” дуун дээр бүжиглэж байсан нэгэн зочин калашников автоматаараа баярын салют маягаар агаарт хэд хэдэн удаа хий буудахаар шийджээ.
Гэтэл мань эр бүжгийн талбай руу бууныхаа амыг санамсаргүй чиглүүлж, хэд хэдэн хүнийг газарт “хэвтүүлчихэв”. Үүний уршгаар гурван хүн амиа алдаж, хэд хэдэн хүн хүнд хөнгөн байдлаар шархдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ