Харумафүжи түрүүллээ

Японы мэргэжлийн сүмогийн Кюшю башёгийн хамгийн сүүлийн өдрийн барилдаанд их аварга Харумафүжи Д.Бямбадорж их аварга Хакүхог давснаар түрүүллээ. Тэрээр 15 дахь өдрийн байдлаар их аварга Хакухо М.Даваажаргалтай адил 13 даваа, 1 унаатай байсан бөгөөд башёгийн сүүлийн өдөр буюу өнөөдөр Хакүхог давснаар зургаа дахь түрүүгээ авлаа.
Энэ барилдаанд Харумафүжи эхэлж мэх хийж, урдуураа таллаж татсан бөгөөд дэвжээний захад их аварга Хакухо тогтож үлдсэн боловч түүниий хөлийн өсгий дэвжээний гадна гарснаар Харумафүжи ялалтыг авсан юм. Японы мэргэжлийн сүмогийн сүүлийн хоёр жилийн түүхэнд хоёр их аварга сүүлийн өдрийн барилдаанаар түрүүгээ тодруулсан тохиолдол гараагүй ба Асашёорюү их аваргын зодгоо тайлаагүй байсан үед Хакухотой хийдэг байсан барилдаанууд л башёгийн сүүлийн өдөр шийдэгддэг байсан юм.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ