“Дүнжингарав” гадна байгаль хамгаалагчид жагсана

"Дүнжингарав" худалдааны төв нь баригдаж эхлэхээсээ л өмнө нийслэлийн цэвэр усны ундрага дээр баригдах гэж байна гэсэн хэл амыг дагуулсан. Албаны хүмүүс тус захыг бариулахгүй гэж тухайн үедээ мэдэгдэж байсан ч "Дүнжингарав" худалдааны төв өнөөдөр баригдаж дуусаад, ашиглалтад орчихсон. Тэгвэл тус худалдааны төвийг ойр орчмынхоо хөрсний ус, хөрсийг ихээр бохирдуулдаг гэж зарим ТББ үзсэн байна. Иймээс байгаль хамгаалагчдын холбоо энэхүү хууль бусаар баригдсан "Дүнжингарав" худалдааны төвийн гадаа эсэргүүцлийн жагсаал энэ долоо хоногт зохион байгуулахаар болжээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ