А.Бат-Ялалтад 25 жилийн ял оноолоо

Галт зэвсэг хэрэглэн хүний амь нас хөнөөсөн А.Бат-Ялалтыг шүүх хурал өчигдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид болж, Налайх дүүргийн шүүхээс түүнд чанга дэглэмтэй хорих ангид 25 жилийн хорих ял оноолоо. Түүний гэм бурууг хэлэлцэх анхан шатны шүүх хурал “өмгөөлөгч хуралд ирээгүй” гэх үндэслэлээр гурван удаа хойшилж байсан юм.  А.Бат-Ялалт нь өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Налайх дүүрэг дэх нэгэн банкны салбарт “Сурвалжлагч байна. Танай захиралтай уулзаж, ярилцлага авах гэсэн юм” хэмээн худал хэлж нэвтрэн, захирал н.Туяагаас мөнгө нэхэж, түүний нөхрийг нь буудан хөнөөсөн билээ.

Б.Бурам

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ