Эцэг эхчүүд эргүүл хийхдээ цалинтай чөлөө авна

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөл нийслэлийн Цагдаагийн газар болон Боловсролын газартай хамтран ЕБС-ийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг, эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхээр “School police” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. ЕБС-ийн сурагчдын дунд явуулсан судалгаагаар 18.236 хүүхдийн 4992 нь буюу 27.3 хувь нь сургуулийн орчинд болон сургууль дээрээ гэмт халдлагад өртдөг байна.

“School police” төсөл хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд өөрийн хүүхдийн суралцдаг сургуулийн орчимд эцэг, эхчүүд нь сургуулийн захиргаанаас гаргасан хуваарийн дагуу 07:30-13:30, 13:30-19:00 гэсэн хоёр ээлжээр эргүүл хийх аж. Түүнчлэн Нийслэлийн цагдаагийн газраас гаргасан тооцоогоор тухайн сургуулийн сурагчдын тооноос хамаарч эцэг эхчүүд жилд нэг удаа эргүүлд гарах гэнэ. Мөн хүүхдийнхээ суралцдаг сургуульд эргүүл хийхдээ ажлаасаа цалинтай чөлөө авах юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ