Архангай аймгийн Засаг даргад эрүүгийн хэрэг үүсгэжээ

Архангай аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн АН-ын дарга Д.Бат-Эрдэнийг АТГын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн талаар баттай эх сурвалж мэдээлэв. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт сэжиглэж буй гэнэ. Энэ талаар НПГ-ын эх сурвалжаас тодруулахад “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ гэх хүнд холбогдуулан шалгаж буй эрүүгийн хэрэг байгаа. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж буй болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Өнгөрсөн долоо хоногт шаардлагатай гэрчүүдээс тайлбар авсан” гэлээ. Д.Бат-Эрдэнэ нь тус аймгийн Засаг дарга болохоосоо өмнө Архангайн багшийн коллежийн захирлаар ажиллаж байсан аж. Тэр үед мөн албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдон хууль хяналтын байгууллагад шалгуулж байсан. Хэрэг нь хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй гэж орон нутгийн эх сурвалж мэдээлсэн юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ