Хүний биеийг өвчлөхөөс өмнө оношилж байна


Сүүлийн үед эмнэлгийн оношлогоо, эмчлгээнд орчин үеийн шинэ багаж улам бүр нэвтэрч байна. Энэ талаар “Монос” дээд сургуулийн багш, анагаах ухааны магистр, клиникийн профессор Л.Алтанхуягтай ярилцав.
-Та биоэнерги мэдээллийн оношлогооны шинэбагажаар үзлэг хийж эхлээд байна. Энэ багажныхаа талаар танилцуулна уу?
-Энэ бол ОХУ-ынСанкт Петербург хотын Мечниковын нэрэмжит Улсынанагаах ухааны академид үйлвэрлэсэн эсийн биоэнергийн мэдээллийг биологийн идэвхт цэг болон биологийн идэвхт бүсүүдэд хэмжин дүгнэлтхийж, хүний биеийн бүх өвчлөл, сэтгэл санааны байдал, энергийн тэнцвэр, гэрлэн бүрхүүлийн өөрчлөлтийг тодорхойлж оношлохын зэрэгцээ биоэнергийн болон олон төрлийн эмчилгээ хийдэг хамгийн сүүлийн үеийн шилдэг багаж юм. Орчин үеийн шинжлэх ухааны дэвшлийг Дорно дахины оношлогоо эмчилгээний аргуудтай хослуулан зургаан төрлийн оношлогоо, долоон төрлийн эмчилгээ хийдэг, Монголд анх удаа орж ирсэн иж бүрдэл кабинет гэж болно.
-Ер нь биоэнерги мэдээллийн оношлогоо гэж юу вэ?
-Хүний биеийн бүх эс өөрийн гэсэн мэдээлэлтэй, түүнийгээ дамжуулах чадвартай байдаг. Эдгээр мэдээллийг бүртгэн авч дүгнээд тухайн эд эс, эрхтэний байдал, өвчин эмгэгийг өвчлөхөөс нь өмнө эрт илрүүлэх боломжтой. Орчин үеийн анагаах ухааны оношлогооны багаж төхөөрөмжүүд эд эрхтэн аль хэдийнэ өвчлөөд бүтцийн өөрчлөлтөд орсон хойно нь оношилдог бол энэ багаж өвчлөхөөс нь өмнө үйл ажиллагаа ньбага зэрэг хямарсан үед ч оношилдгоороо маш их боломжтой юм. Өөрөөр хэлбэл, энэ багаж өвчний зургаанүе шатанд оношлогоо явуулдаг. Тухайлбал, эрхтэн өвчлөхын өмнөх байдалд байна, өвчин эхэлж байна, өвчлөл бага зэрэг байна, өвчин илэрхий байна, өвчин архагшсан байна, эрхтэн эргэшгүй байдалд орсон буюу хавдарт шилжсэн байна гэх мэт. Гэтэл эмнэлгийн аппаратууд маань сүүлийн 2-3 үе шатыг л оношлох боломжтой байдаг.
-Ямар оношлогоонууд хийдэг вэ?
-Эхлээд гар хөлийн хуруунууд дээр байдаг биологийн идэвхт цэгүүдэд хэмжилт хийж, бүх биеийн эрхтний өвчлөлийн байдлыг урьдчилсан байдлаар гаргадаг. Дараа нь өөрчлөлтэй эд эрхтэнүүдэд магадлах шинжилгээ хийж, өөрөөр хэлбэл тухайн эрхтний бүх биологийн идэвхт судлуудад хэмжилт хийн магадлаадоношийг тодорхой болгоно. Дараа нь гарсан оношоо дахин оношлох шинжилгээ хийж, бусад шинжилгээтэй харьцуулж, төгсгөлийн онош тавьдаг. Тухайлбал, дорно дахины оношлогооны арга болох Суджок , Накатан цэгүүд болон чихний цэгүүдээр хэмжилт хийж харьцуулдаг.
Шуурхай шинжилгээ гэдэгт гар, хөлийн хуруунуудын биологийн идэвхт цэгүүдийн төгсгөл дээр хэмжилт хийж, бүх биеийн эмгэгийг шинжилнэ. Магадлах шинжилгээгээр биологийн идэвхт цэгүүдэд хэмжилт хийж, бүх биеийн эмгэгийг магадлана. Мериадан шинжилгээгээр биологийн идэвхт бүсүүдэд хэмжилт хийж, бүх биеийн эмгэгийг оношилно.
Ер нь оношлох шинжилгээ гэдэг бол дээрх шинжилгээнүүдийн үр дүнд гарсан оношийг өвчний цэгүүдээр нь дахин хэмжижмагадлан төгсгөлийн онош тавьдаг. Харин риодорак оношлогоог Суджок ба Накатаны цэгүүдээр хэмжилт хийж оношилдог. Чихний цэгүүдийн оношлогоо бол ердөө чихний цэгүүд дээр хэмжилт хийж оношилно. Аура оношлогоо гэдэгт гэрлэн биеийг 2D, 3D хэмжээсээр шинжилж, хүрдүүдийн гэмтэл, энергийн алдагдал, удмын мэдээлэл, гадны сөрөг нөлөөлөл, өнгөрсөн, одоо, ирээдүйг тайлна.
-Мөн ямар эмчилгээ хийж болох вэ?
-Нийт долоон төрлийн эмчилгээ хийдэг. Юуны түрүүнд биоэнергийн харьцааг тэнцвэржүүлдэг. Орчин үед комьпютер, гар утас, телевизийн хэрэглээ нь арга билгийн энерги болох ян инь энергийн тэнцвэрийг алдагдуулж, хүний бие махбодь болон сэтгэл санааг өвчлүүлснээр дархлааг сулруулдаг.. Энэ үед биорезанс эмчилгээ хийж тэнцвэржүүлдэг. Өвчлөлттэй эрхтэний цэгүүдэд биорезанс, цахилгаан зүү, цахилгаан эмчилгээ хийдэг. Дээрх эмчилгээнүүд богино хугацаанд маш үр дүнтэй байдаг бөгөөд ямар нэгэн гаж нөлөө огт байдаггүй.
Тухайлбал, био энергийн эмчилгээгээр биеийн цахилгаан соронзон талбайн алдагдлыг нөхөж, энергийн харьцааг хэвийн болгоно. Зүү эмчилгээгээр өвчний биологийн идэвхт цэгүүд дээр цахилгаан зүү тавьж эмчилдэг. Харин цахилгаан эмчилгээгээр гальванизаци, электрофорезийн тусламжтайгаар эмийн бодисыг биед оруулах, үрэвслийн эсрэг, тайвшруулах, өвчин намдаах, нойрсуулах, саажсан эрхтнийг нөхөн сэргээх, булчин чангаруулах, мэдрэлийн эмгэгийн эмчилнэ. Мөн шимэгчийн эсрэг эмчилгээ хийж, чихний цэгүүдээр эмчилдэг.
-Ямар хүмүүс оношлогоо хийлгэж болох вэ?
-Бүх насны хүмүүс оношлогоо эмчилгээ хийлгэх боломжтой. Заавал өвчилсөн хүмүүс биш, өвчин зовиургүй хүмүүс биеийнхээ байдлыг урьдчилан сэргийлж оношлуулбал ач холбогдолтой. Ямарваа нэгэн өвчний зовиур илэрсэн хойноо оношлуулна гэдэг бол тэр өвчин нэлээд газар авсан, эмчлэхэд үр дүн муутай, зарим тохиолдолд эмчилгээгүй болсон байдаг. Энэ оношлогоогоор биеийн энэ эрхтэн систем эрүүл байна, энэ нь өвчлөхөд бэлэн байна,энэ нь өвчилж эхэлж байна, энэ нь өвчин илэрхий байна, энэ эрхтэн систем хатуурч шохойжин эргэлтгүй өөрчлөлтөд орсон байна гэх зэргээр маш тодорхой гардаг.
-Оношлогоо эмчилгээ хийлгэх хүмүүс юунд анхаарах вэ?
-Нэг хүнийг оношлоход дунджаар нэг цаг түүнээс илүү хугацаа ордог тул өдөрт ердөө 5-6 хүнийг л оношлох боломжтой тул урьдчиланүйлчилгээний цаг авах ёстой. Аль болохэм тариа хэрэглээгүй, хүнд хоол хүнс, архи дарс хэрэглээгүй, бие бариагүй цэвэр даавуун хувцас өмссөн, гар хөл цэвэрхэн байвал зохилтой.
-Энэ багажинд өөр ямар боломж бий вэ?
-Бие махбодид ямар радио идэвхт бодис, нян, вирус, шимэгч байгааг илрүүлэхээс гадна ямар зүйлд харшилтай байгааг тодорхойлж,тухайн өвчтөнд ямар эмийн бодис хамгийн үр дүнтэй болохыг тодорхойлдог. Мөн тухайн эрхтэндэмчилгээ хийвэл хамгийн үр дүнтэй байх цаг хугацааг сонгодог.Эдгээр нь өвчтний эмчилгээний үр дүнд маш их ач холбогдолтой.
Мөн өвчин үүсгэгч, түүний хор болон харшил үүсгэх шалтгааныг тодорхойлж болно. Эмийн бодисын тохироог үзэхээс гадна эрхтнүүдийн биологийн идэвхт цагуудыг тодорхойлох шинжилгээ хийнэ.
-Эмчилгээ оношлогооны үнэ тарифийн хувьд...
-Энэ багажаар ОХУ болон Европын орнуудад өндөр өртөгтэй оношлогоо, эмчилгээ хийдэг. Монголчуудын санхүүгийн боломжоос болж, дээрх орнуудтай харьцуулахад 2-5 дахин хямд үнээр оношлогоо, эмчилгээ хийж байгаа.Оношлогоо 50-100 мянган төгрөг, нэг удаагий эмчилгээний тариф 5-15 мянган төгрөг байна.
-Хаана очиж үзүүлж болох вэ?
-Одоохондоо “Монос” дээд сургууль, эмийн үйлдвэрийн дэргэдэх “Мишээл” эмнэлгийн байранд оношлогоо, эмчилгээ хийж байна. Дараах 99873776, 96667428 дугаарын утсаар холбогдон урьдчилан цаг аваад үйлчлүүлж болно.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ