Ч.Даваабаяр үндэсний зөвлөлд гомдол гаргалаа

МҮОНРТ-ын ерөнхий захирал М.Наранбаатар Үндэсний олон нийтийн телевизийн захирал Ч.Даваабаярыг энэ сарын 22-нд үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан.

Түүнийг “Цалин, төсөв хэтрүүлсэн, салбарын захирлуудынхаа мөнгө идсэн булхайг илрүүлээгүй,удирдаж чадаагүй” гэсэн шалтгаанаар ийн ажлаас нь чөлөөлсөн байна. Ч.Даваабаяр энэхүү тогтоолыг хууль бус, түүний эрхийг зөрчсөн үйлдэл болсон хэмээн үзэж Үндэсний зөвлөлд гомдол хүргүүлжээ.

Мөн тэрээр холбогдох шатны шүүхэд гомдол гаргаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм. Тэрээр “Энэ эрхэлж байгаа албан тушаал хүн халах, ажилд авах эрхгүй. Зүгээр дамжин өнгөрөх төдий албан тушаал юм. Би энэ суудалдаа үлдэх гээд зууралдаад байгаа юм биш. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэж, зөрчигдсөн эрх, нэр хүндээ сэргээлгэх ёстой гэж үзэж байна” гэлээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ