МИАТ-ын нисгэгч банкаа таглалгүй нисчээ


Энэ сарын 19-ны 08.20 цагт МИАТ-ийн “Бойнг-767” онгоц Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нислэг хийхээр агаарт хөөрөөд удалгүй эргэж буусан хэрэг гарчээ. Учир нь онгоцны баруун хөдөлгүүрийн тосны даралт унасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, компанийн инженер техникийн ажилчид тосны банкны тагийг таглахаа мартаад ниссэн байжээ. Хэрвээ нислэгийг удаан үргэлжлүүлсэн бол тос, масло нь тасалдаж, онгоцны мотор цохиж, агаарт унтрах аюултай байдалд орох байсан аж. Тус нислэг нь ОМ-301 аялалын дугаартай байжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ