Олон үйлдэлтэй хулгайчийг саатуулав


Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо “Рашаан”-ы тавдугаар гудамжинд иргэн Б-гийн Аксент маркийн автомашинд хулгай орж эд зүйл алдагдсан хэргийг Э.Ширмэнбаатар гэгч үйлдсэн болохыг нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс илрүүлэн шалгаж байна. Ийн удаа дараагийн үйлдэлтэй этгээдийг нөхөн илрүүлэлтээр илрүүлэн шалгаж байгаа аж.
Мөн Чингэлтэй дүүргийн есдүгээр хороо “Баян-Уул” хүнсний дэлгүүрээс автомашинтай бүлэг этгээд хүнсний бараа авч зугтсан хэрэг гарсан байна. Хэргийг шалгахад Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд оршин суух 19 настай эрэгтэй М гэгч нь бусадтай бүлэглэн хүнсний бараа бүтээгдэхүүнийг булааж зугтаасныг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ