Хүний аминд хүрсэн байж болзошгүй этгээдүүдийг шалгаж байна

Баянгол дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан байна гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллагаас очиж шалгажээ. Ингэхэд 35 настай эрэгтэй Э гэгч нь цээжиндээ мэсний шархтай нас барсан байжээ. Одоогоор сэжигтнийг нь саатуулаад байгаа аж.

Тодруулбал, Баянгол дүүргийн есдүгээр хороонд оршин суух 30 настай эрэгтэй С, 36 настай эмэгтэй А нарыг сэжиглэн Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо хоёрдугаар байрны хажууд үл таних гурван залууд эд зүйлээ дээрэмдүүллээ гэсэнгомдлын дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Хэргийг шалгахад Дархан-Уул аймгийн харьяат 30 настай эрэгтэй Т гэгч нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн хэтэвчтэй 110 мянган төгрөгийг нь дээрэмдсэнийг нь илрүүлэн СХД-ийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ