Хятадууд манай түүх соёлд санаархсаар байна


Сүүлийн үед Монголын түүхэн дэх цадиг буюу судар бичиг алдагдах тохиолдол ихсэх хандлагатай байгааг албаны эх сурвалж онцолж байна. Энэ сарын эхээр л гэхэд Хятад руу түүхийн судар бичиг хууль бусаар нууцаар гаргах гэж байсныг ГЕГ-ын хилийн байцаагчид илрүүлсэн бөгөөд харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ. Хятад Улс хуучны ном, судраа хамгаалах ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд тэдний түүхийн судар бичиг алдагдаж, зарим нь ашиглах боломжгүй элэгдэж буй гэнэ. Тиймээс түүхээ нөхөхийн тулд Монголын судар бичгийг өндөр үнээр худалдаж авах, эсвэл хулгайгаар хил давуулах явдал нууцаар хийж эхэлсэн гэж үзэж буй юм байна.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ