“Хүний эрхийн боловсрол” нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлалаа


Тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт:
- "Хүний эрхийн боловсрол” сэдвийн хүрээнд судалгаа, баримтад тулгуурлан хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих утга агуулсан нийтлэл, нэвтрүүлэг байх;
- Хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдлыг таниулан сурталчлах, иргэдийн зүгээс санаачлан хэрэгжүүлж болох арга хэмжээ, гарц шийдлүүдэд сэдэл өгөх, шийдвэр гаргагчдад нөлөөлөхүйц байх;
- Хүний эрхийн үндсэн зарчим, хариуцлагатай сэтгүүл зүйн зарчим, нийтлэг үүрэг, ёс зүйд нийцсэн байх;
- Уралдаанд ирүүлэх бүтээлүүд нь асуудалд хүний эрхийн үүднээс хандсан, шинэлэг, олон нийтийн анхаарал татахуйц сонирхолтой хэлбэрээр, мэргэжлийн түвшинд бэлтгэсэн сонин болон мэдээллийн цахим хуудсын нийтлэл, телевизийн нэвтрүүлэг байх;
- Хөндөж буй асуудал нь үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцид нийцсэн, хүний эрхийн нэр томъёог зөв хэрэглэсэн байх;
- Нийтлэл нь A2 форматын 1/4 – 1/2 дээш хэмжээтэй, нэвтрүүлэг нь 15 минутаас дээш хугацаатай, "ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАВ” гэсэн бичвэрийг оруулах, ашигласан материалын эх сурвалжийг ишлэлд тодорхой дурдсан байх;
- Нийтлэлийг тухайн сонин, цахим хуудасны дугаарын хамт файл болон хэвлэмэл хэлбэрээр, нэвтрүүлгийг DVD-д хуулж авчрах бөгөөд нийтэлж, нэвтрүүлснийг нотлох байгууллагын тодорхойлолтыг хавсарган ирүүлэх;
- Уралдаанд ирүүлэх нийтлэл, нэвтрүүлгийн хүртээмжтэй байдлыг харгалзан үзэх бөгөөд тухайлбал, дохионы хэл ашиглах, олон нийтийн сүлжээг ашиглан давхар нийтэлж, нэвтрүүлсэн, хүртээмжтэй байдал, давтамж зэргийг давуу тал гэж үзнэ.
- ·Ту Зохион байгуулалт:
- Тухайн нэвтрүүлэг, нийтлэлээр дэвшүүлсэн санаа болон дүгнэлт нь зохиогчийн хувийн үзэл бодол бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын байр суурийг илэрхийлэхгүй болохыг тухайн бүтээлд тодорхой дурдсан байх;
- Уралдаанд ирүүлсэн нийтлэл, нэвтрүүлгүүдийг буцаахгүй бөгөөд шалгарсан бүтээлийг цаашид хүний эрхийн сургалт, сурталчилгаанд ашиглах болно;
- Бүтээлийг 2013 оны 12 дугаар сарын 5-ны 17 цаг хүртэл Хүний эрхийн Үндэсний Комиссын байранд ( Засгийн газрын XI байрны 504, 511 тоотод) хүлээн авна.
Шагналын сан:
Уралдаанд ирүүлсэн бүтээлээс төрөл тус бүрт гурван бүтээл шалгаруулна. Шагналыг Олон Улсын Хүний эрхийн өдрөөр гардуулна.
1. Телевизийн нэвтрүүлэг:
Нэгдүгээр байр-өргөмжлөл, 700 000 төгрөг
Хоёрдугаар байр- өргөмжлөл, 400 000 төгрөг
Гуравдугаар байр-өргөмжлөл, 250 000 төгрөг
Со2. Сонин болон мэдээллийн цахим хуудсын нийтлэл:
Нэгдүгээр байр-өргөмжлөл, 400 000 төгрөг
Хоёрдугаар байр-өргөмжлөл, 300 000 төгрөг
Гуравдугаар байр-өргөмжлөл, 200 000 төгрөг
Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл:
Утас:(976-51) – 262752 ( Референт З.Бадмаараг);
(976-51) – 262931 (Зааварлагч Д.Нансалмаа);
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС
Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, VI хороолол, Тусгаар тогтнолын талбай, Засгийн газрын XI байр, V давхарт.
Шуудангийн хаяг: Улаанбаатар хот, 15140 Монгол Улс
Цахим хаяг: www.mn-nhrc.org
Цахим шуудан: info @mn-nhrc.org
Фэйсбүүк хаяг: www.facebook.com/МонголУлсын Хүний эрхийн Үндэсний Комисс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ