Зам тээврийн ноцтой ослоор гурван хүн амиа алдлаа


Өчигдөр Дорноговь аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал тус аймгийн Даланжаргалан сумаас хойш долоон км-т мицубиши дион маркын автомашин онхолдож, 35 настай эмэгтэй Ц, 28 настай эмэгтэй Б, 5 настай эрэгтэй Х нар нас барсан байна. Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Орон нутгийн иргэнээс өгсөн нэмэлт мэдээллээргурван ээж хүүхдүүдээ хичээлд нь хүргэж өгөхөөр яарч явж байгаад ийнхүү осолджээ. Машинд гурван эмэгтэй хүн, долоон хүүхэд явсан бөгөөд ослын улмаас ийнхүү гурван хүн нас баржээ. Мөн амьд үлдсэн хүүхдүүдээс гурав нь одоогоор хүнд хагалгаанд ороод байгаа юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ