Цэцийн их суудлын хуралдаан маргааш болно

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн Үндсэнхуулийн цэцийн 2013 оны аравдугаар сарын 9-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзээд энэ оны аравдугаар сарын 18-ны өдөр 54 дүгээр тогтоол гаргасан. ТэгвэлМонгол Улсын Үндсэнхуулийн цэц уг маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Их суудлын хуралдаанаа маргааш буюу 2013 оны арваннэгдүгээрсарын 27-ны өдрийн 09.30 цагаас нээлттэй хийхээр болжээ. Цэцийн их суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт "Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухайзахирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч мэдээлэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ