Н.Номтойбаярын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав


УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлээд байсан. Прокурорын байгууллагаас хэргийг шалгаж, мөрдөн байцаалт дутуу хийгдсэн, хуулийн дагуу хийгдээгүй хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Ингэснээр Н.Номтойбаяр гишүүний хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дахин шалгахаар болж байга юм. Түүнийг олон нийтийн газар танхайрсан хэмээн Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ