Нууц амрагтай болохоос өөр зам байсангүй ээ

Бид гэрлээд долоон жил болж байна. Амьдрал маань хангалуун бүх зүй сайхан л байна. Хоёр хөөрхөн хүүхэдтэй. Гэр оронд маань хэрүүл шуугиан ч болоод байдаггүй. Гэхдээ нөхөр маань сүүлийн нэг жил гаруй хугацаанд ерөөсөө секс хийх дуршилгүй болчихжээ.

Бид хоёр сардаа нэг л удаа секс хийвэл их юм. Би нөхрөө өөр хүнтэй болсон юм болов уу гээд тагнаж үзсэн ч юм олж мэдэж чадсангүй. Тэгхээр үгүй юм шиг байна. 40 ч хүрээгүй байж бэлгийн амьдрал маань зогсох гээд байсан учраас би нууц амрагтай болсон. Гэтэл одоо би бүр гэр орондоо ч байхаас хэцүү санагдаж, нөгөө залуутайгаа л хамт баймаар санагдаад байдаг болчлоо. Би яах уу...

Сэтгэлзүйч:

Гэр бүлийн харилцаанд секс нэлээд чухал. Сексдээ сэтгэл хангалуун бус байснаараа гэр бүл салалтад хүрэх хамгийн том шалтгаан болдог. Танай нөхөр бэлгийн сулралтай болсон байж болох юм. Та гэр бүлээ аварч үлдэхийн тулд нөхрөө эмчлүүлэх хэрэгтэй. Нууц амраг гэдэг ойлголт хэдийгээр хувь хүн дутуугаа нөхөж байгаа ч цаагуураа маш их хортой.

Нэгэнт та хоёр эхнэр нөхөр болж олон жилийн хамт туулсан бол энэ асуудлаа ч бас хамдаа шийдэх ёстой. Нөхрөө өөр хүнгүй гэдэгт нь найдаж байгаа бол, өөрөө ч бас та нууц амрагаасаа татгалзаж тогтвортой гэр бүлийн амьдралтай байсан нь илүү дээр. Нөхөр чинь ямар ч шалтгаанаар сексээр татгалзаж байж болох юм шүү. Эрэгтэйчүүдийн өвчин туссанаа мэдэхгүй хүндүүлсэн ч байж болно. Тэр тохиолдолд сексээс татгалздаг болох тал бий. Танай гэр бүл шиг дутуу зүйлгүй амар амгалан гэр бүл асуудлыг хүндрүүлэлгүй шийдэх боломж ихтэй гэсэн үг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ