“Хурд”-ынхан сэтгүүлчдэд зориулж ая дуугаа өргөв


Тун удахгүй 20 жилийн ойн тоглолтоо хийх гэж буй “Хурд” хамтлаг өнөөдөр хэвлэлийн хурлаа зохион байгууллаа. Тэд дэлхийн рок хөгжмийн түүхэнд монголын рок поп урлагийг тунхагласан "Алтан пянз"-аа хэвлүүлж, баримтат кино, ном, бэлэг дурсгалийн зүйлсийг үзэгч фенүүддээ өргөн барьж буй талаархи дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг хүргэсэнээс гадна хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчиддээ зориулан ая дуугаар мэндчилж, гарын бэлэг гардууллаа.
"Улаанбаатар палас"-ын концертын их танхимд энэ сарын 29, 30-ндтоглогдох 20-н жилийн ойн хүндэтгэлийн тоглолт тэдний 20 жилийн түүхийг харуулсан гайхалтай сайхан тоглолт болох юм.
Мөн хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчдийн дунд сугалаа явуулж азтай нэг сэтгүүлчийг шалгаруулсан бөгөөд азтанаар www.olloo.mn сайтын сэтгүүлч Уянга тодорч “Хурд” хамтлагийн 20-н жилийн хугацаанд гаргасан бүх цомгуудын цоморлиг болсон "black box"-ыг, бэлэг дурсгалын зүйлтэй гардсан юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ