Гарал үүслийн бичиггүй мах тээвэрлэж явжээ

Өчигдөр “Грэсс” маркийн автомашинтай иргэн нийтдээ 45 ширхэг гарал үүслийн бичиггүй хонь, ямааны мах тээвэрлэж явсан байна. Одоогоор эл үйлдэлд Дундговь аймгийн харьяат 50 настай эмэгтэйг саатуулан шалгаж байгаа аж. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Мөн өнгөрсөн бямба гарагт “Хюнда” болон “Ниссан” маркийн автомашинтай хоёр иргэн гарал үүслийн бичиггүй 200 гаруй хонь, ямаа, үхэр, адууны мах тээвэрлэж явсан байсныг шалгаж байгаа юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ