Дээрэм хийсэн цагдаагийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Эрүүгийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ч.Эрдэнэжаргалд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Түүнийг Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж, удаа дараагийн үйлдлээр дээрмийн хэрэг үйлдсэнийг тогтоосон байна. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147-д зааснаар хэрэг үүсгэн, шүүхээр болоод байгаа юм. Тус зүйл ангид бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биеднь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлждовтолсон хэмээн заасан байдаг аж. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 3-5 жилийн хорих ялаар шийтгүүлнэ. Ч.Эрдэнэжаргал нь Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт ажиллагаа явуулдаг “Толла”, “Миний дөт” хүнсний дэлгүүрүүдэд нэвтэрч, цагдаагийн тусгай хэрэгцээнд ашигладаг хийн гар буу ашиглан орлогын мөнгийг нь дээрэмдсэн хэрэг үйлдсэн юм.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ