Гэр хороололд галын дуудлага ихэсчээ


Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар гэр хорооллын хөрсний өвс шатсан 38 дуудлага ирснээс сүүлийн дөрвөн хоногт 23 дуудлага бүртгэгджээ.
Цаг агаар дулаарч гэр хорооллын айлууд хашааныхаа өвс, хогийг шатааснаас санамсаргүй байдлаар гал ихээр алдах болжээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлх зусланд айлын хашаанд өвс шатааж байгаад гал алдсан хэрэг гарчээ. Тус галыг аврах, гал унтраах 34 дүгээр ангийн гал унтраах тасаг шуурхай унтраасан байна. Иймд иргэд олон нийтийг болзошгүй гамшиг, гал түймрээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байх шаардлагатайг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ