Ь, Ъ, Й, Щ үсэг хасах тухай төслийг Засгийн газарт өргөн барина

Монгол Улсын Засгийн газраас гаргасан крилл үсгийн дүрмийг журамлан боловсруулах 37 дугаар тогтоолыг биелүүлэх зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж. Ажлын хэсэг зөв бичгийн дүрэм болон хэл бичгийн олон асуудлыг сайжруулахаар ажиллаж байгаа бөгөөд ь, ъ, й, щ үсгийг хэрэглээг хязгаарлах болохоос биш цагаан толгойн 35 үсэгнээс авч хаяхгүй гэнэ. Энэ дөрвөн үсэг бичгийн хэлэнд хэрэглэгдэхгүй болсноор монгол хэл устаж, үгүй болохгүй гэж үзэж байгаа аж. Үсгийн дүрмийн толь, зөв бичих дүрмийн хураангуй, дээрх дөрвөн үсгийг бичгийн хэрэглээнээс хязгаарлах тухай төслийг Засгийн газарт он гарахаас өмнө өргөн барина. Засгийн газраас Ажлын хэсгийн боловсруулсан төслийг мөрдүүлэх эсэхийг шийдэх аж.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ