Баавар өнөөдөр хагалгаанд орно

“Дижитал” хамтлагийн ахлагч асан Баавар БНСУ-д эмчлүүлэхээр хилийн дээс алхаад буй. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа тусгаарлах өрөөнд галд өртсөн юм. Хэдийгээр “Мөнгөн гүүр” эмнэлэгт эмчилгээ хийлгэж, арьс нөхөх эмчилгээ хийлгэсэн ч биеийн байдал нь тааруу байсан тул БНСУ-д эмчилгээ хийлгэхээр явсан билээ. Харин тэрээр өнөөдөр хагалгаанд орохоор болсон байна. Бааварыг прокурорын байгууллагаас хилийн дээс гарахыг хориглосон ч өмгөөлөгч нь прокурорын байгууллагад удаа дараа хүсэлт гаргаснаар БНСУ-ыг зорьсон. Иймд прокурорын байгууллагаас түүний хэргийг түр түдгэлзүүлж, ирэхээр нь хэргийг нь сэргээн шалгахаар болсон юм.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ