Өвөө нар бага насны охидыг үнсвэл хариуцлага тооцно

Өнгөрсөн оны 12 сард Солонгосын Улсан хотын оршин суугч өндөр настан Ким дэлгүүрийн гадаа тааралдсан бага ангийн 2 охины гараас барьж хөөрхөн шүү , хайртай гээд хацар дээр нь үнссэн бөгөөд энэ үед харж байсан нэгэн эмэгтэй цагдаагийн газар дуудлага өгсөнөөр түүнийг бага насны охидыг садар самуунд уруу татан хүч хэрэглэн үнссэн хэмээн саатуулсан байна. Өндөр настан Ким өнөөдөр 5 сая воноор торгуулах шүүхийн шийдвэр сонсоод байгаа бөгөөд тун удахгүй түүний нэр бага насны хүүхдүүдийг садар самуунд уруу татагчид болон хүчингийн хэрэг үйлдэгчдийн нэрсийн жагсаалтанд ил болж интернэтэд тавигдах эсэх асуудал шийдэгдэх ажээ.
Бага сургуульд сурдаг болон түүнээс доош насны эмэгтэй хүүхдүүдийг танихгүй хэдий ч хөөрхөн хэмээн хацар, уруул дээр нь эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр , эсвэл ганц нэгээрээ явж байхад нь үнсдэг өндөр настай өвөө нарын үйлдэлд хариуцлага тооцож , тэднийг ийм үйлдэл хийвэл хуулийн хариуцлага тооцож өгөхийг хүссэн ээж нарын хүсэлт ихээхэн гарч байгаатай холбогдуулан цаашдаа өндөр настан өвөө нар 13 ба түүнээс доош насны охидуудын биенд гар хүрэх , үнсэх нь хуулир хориотой болж байгаа юм байна.
Б.Бурам
// .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ