Портер шорооноос гурван грамм алт олдог гэв

Монголын бичил уурхайн “Нэгдсэн дээвэр” холбооны гүйцэтгэх захирал, “Буянтын хөндий” ТББ-ынтэргүүн О.Цэцэгмаа бичил уурхайчдад тулгамдаад байгаа асуудлын талаар өнөөдөрмэдээлэл хийлээ.

Тэрээр “Алтны ил тод хууль энэ мэт зөв зүйтэй зүйлийг тусгаж үнэхээр батлагдвал Монголын бүх баялаг Монголдоо л төвлөрөх юм" гэв.

Мөн түүнээс бичил уурхайчид яг хэр хэмжээний алт олдог байсан талаар тодруулахад, “Портер шорооноос л гэхэд 3 грамм алт олж байгаа. Олсон гурван грамм алтыгтэр өдрийн зарлагаа хасаад 6-7 хүн хувааж авна.Тэнд байгаа ченж нарт л бичил уурхайчдын алт төвлөрдөг. Ченж нар алтыг хааш нь аваачдагийг бид мэдэхгүй” гэсэн юм.

“Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай” хуулийн төслийг Монголбанк, Эдийн засгийн хөгжлийн яам болон мэргэжлийн холбоод, салбарын эрдэмтдийн төлөөллийг оролцуулан боловсруулж Засгийн газраас УИХ-д өргөн бариад хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа билээ.

Б.Цэлмэг



СЭТГЭГДЭЛ БИЧИХ