Үерт өртсөн айл өрхийн хохирлыг барагдууллаа

Хан-Уул дүүргийн 13, 14-р хорооны нутаг дэвсгэрт 2013 оны 06 сард үерт өртсөн 58 айл өрхөд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 14 өдрийн А/941 захирамжаар 263,225 сая төгрөгийн нөхөн төлбөрийн мөнгө шилжин ирснийг дүүргийн Засаг даргын А/340 дугаар захирамж, Тамгын газрын даргын А/97 дугаар тушаалаар эдгээр иргэний нөхөн төлбөрийг ХААН, Хас, Голомт, Улаанбаатар, Капитал, Төрийн банкин дахь нэрийн дансаар ньдамжуулан олголоо. Дүүргийн нутаг дэвсгэрт ширүүн аадар бороо, хүчтэй үер бууж эрдэнэт хүний амь эрсдэж, айл өрх аж ахуй нэгж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан юм.

Гамшигт осол болсны дараахан дүүргийн засаг даргын А/147 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Отгонбаатараар удирдуулсан 200 гаруй хүн 36 машин газар дээр нь шуурхай ажиллаж, 30 га газрын үерт өртсөн айлын хашаан дахь хог хаягдлыг цэвэрлэн 4213 м3 лаг шавар, шороог 20 машин рейс хийж 135000 тонн үхсэн мал амьтны сэг зэмийг үерийн голомтоос зайлуулсан. Үүнд нийт 500,0 сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэн өгч хотын дарга Э.Бат-Үүл газар дээр нь ирж гамшгийн байдалтай танилцаж байсан бөгөөд үерт өртөн айл өрхөд хохирлын мөнгийг олгосон сайхан мэдээ байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ