Эхнэртээ сэтгэл ханахаа больчихлоо

Би эрэгтэй 32 настай. Эхнэртэйгээ амьдраад найман жил болж байна. Энэ хугацаанд эхнэр маань хоёр удаа төрсөн.

Би уг нь эхнэртээ хайртай л даа. Гэхдээ сүүлийн үед тэр минь надад ерөөсөө таашаал өгөхөө больчихлоо. Би уг нь өмнө нь өдөр бүр секс хийхийг хүсдэг байлаа. Гэтэл одоо нэг л бишээ эхнэрээ гомдоохоос айж байна. Нууц амрагтай болох тухай заримдаа бодогддог. Гэхдээ ингэж болохгүйг би мэдэж байна. Энэ асуудлаа яаж шийдэх вэ.

Сэтгэлзүйч:

Та гэр бүлдээ, эхнэртээ хайртай түүнийгээ гомдоож болохгүйг мэдэж байна гэдэг чинь таны сайн тал. Эрчүүдийн хувьд 30 нас гараад нэгэн хэвийн байдлаас залхаж эхэлдэг. Тиймээс гэр бүлийн хүнтэйгээ илүү нээлттэй байж шинэлэг байдалтайгаар бэлгийн амьдралаа үргэлжлүүлэх нь хамгийн зөв алхам байдаг.

Эхнэр тань хэзээ сүүлийнхээ хүүхдийг төрүүлсэн бэ. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлсэний дараа сексийн хувьд нэг хэсэг идэвхгүй болох нь бий. Энэ үед ухаалаг эрчүүд эхнэрээ хүндэлж бас асуудлаа ойлгуулж чадсанаар эргэн хэвийн амьдралдаа шилждэг.

Үүнээс гадна эмэгтэй хүн 30 гараад сексд илүү дуршилтай болдог. Тиймээс та эхнэрээ хуурах бодлоо орхисон нь дээр.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ