“МИАТ”-ын гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээг сунгах эсэхийг шийдвэрлэнэ

“МИАТ” компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханы хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч байгаа тул Төрийн өмчийн хорооноос гэрээг дүгнэж, цаашид сунгах эсэхийг ойрын хугацаанд шийдвэрлэх юм байна.
Тус хорооны дарга Д.Цогтбаатарын хэлж буйгаар “Төрийн өмчийн хороо төрийн өмчид аж ахжйн нэгжийн гүйцэтгэх захиралтай хийсэн гэрээгээ дүгнэж эхэлж байгаа. МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхантай байгуулсан гэрээгээ хараахан дүгнээгүй байна. Тун удахгүй дүгнэж цаашид сунгах эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн юм.
Өмнө нь МИАТ компанийн Бодлого, төлөвлөлтийн газрын дарга С.Билэгсайхан тус компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханыг хэт өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн авах гэрээ байгуулсан. Удирдлагуудын дунд төрөл саднаа ажиллуулдаг гэсэн мэдээллийг хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд өгч байв. Түүнчлэн тус компанид таван байгууллагаас шалгалт хийж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаж байсан нь шалгалтын дүнг одоо хүртэл нууцалж байна.
Б.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ