Нөөцийн махыг ирэх сараас худалдаална

Нөө­­­цийн махыг ирэх са­рын 25-ны өдрөөс эх­лэн ху­дал­даанд гар­га­хаар бол­жээ. Нийт нөө­цийн хэмжээ 446.1 тонн бө­гөөд үүнээс 50 гаруй ху­вийг нь хонины мах, 35 хувийг нь ямааны мах, ха­рин 15 хувийг нь үхрийн мах байхаар тоо­цоолжээ.

Мөн махны нөөц бэлт­гэхэд зо­риулан Зас­гийн газ­раас мах бэлтгэх ком­паниудад зо­риулж, 87 тэр­бум төгрөгийн хөн­гө­лөлттэй зээлийг олгожээ.

Түүнч­лэн ҮХААЯ болон Мон­голбанкны мэдээлж бай­­гаагаар энэ онд “Мах­ны нөөц бүрдүүлэх, үнийг тогт­воржуулах” дэд хө­төл­­бөрийг хэрэгжүүлс­ний дүнд махны үнэ тогт­­­­воржиж, инф­ляцийн түв­­­­шинд эз­лэх мах­ны ху­вийн жин өн­гөр­сөн онтой харь­­цуула­хад 10.4 хувиар буур­сан үзүү­лэлт­тэй бай­гаа аж.

Б.Тэнүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ