Эрчүүд минь эрт галавын бүдүүлэг араншингаа гээцгээ

Заавал эрчүүд эзэрхийлэгч байх ёстой гэсэн дүрэм байхгүй шүү дээ. Ер нь энэ амьдралд ямар ч дүрэм байхгүй. Хүн бүр сэтгэл хангалуун, хүслээрээ амьдрах ёстой хэмээх нэг л зарчим бий.

Цагдаагийн байгууллагаас мэдээ сэлт авахаар очиход гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг өдөрт хэд хэдээрээ бүртэгдэж байгааг сонсох юм. Зодож нүдээд зогсохгүй амь насанд нь хүрч, өөрөө шоронгийн хаалга татаж байх жишээтэй.

Өнгөрсөн жил цагдаагийн байгууллагаас хийсэн судалгаагаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 415 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос нь 42.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Ийнхүү жил ирэх тусам гэр бүлийн хүчирхийлэл, түүнтэй холбоотойгоор үйлдэгдэж байгаа гэмт хэрэг өссөөр байна.

{!!!left!!!}Сонсоод байх нь ээ, нэг хүүхэд төрүүлчихсэн, түүнийгээ эцэггүй өсгөхгүйн тулд өөрийгөө золиослодог, ирэх он жилүүдээ там руу илгээчихдэг бүсгүйчүүд олон юм. Гэтэл үнэндээ нялх үрийнхээ ирээдүйн төлөө хамгийн зөв шийдвэр гаргая гэж байгаа бол тэр нь дарангуйлагчын дэргэд үлдэх биш орхиод нисэх үйлдэл юм шүү дээ. Агсам тавьж айлгадаг, ижийг нь зоддог, хуурдаг, бөгсний хэрүүл салдаггүй, тайван бүгдийг нь хулгайлдаг амар амгалангийн дээрэмчдийн дэргэд ямар ч хүүхэд сайн хүн болж төлөвшихгүй.

Өчигдөрхөн хамгийн сайн нэг найзтайгаа камераар харалцлаа. Найзыгаа харалгүй удсан болохоор бие биеэ их санасанаа тэгэхэд мэдсэн. Тэгсэн хамар нь далийчихаж. Тэгээд асуухгүй өнгөрч чадаагүй ээ.

Дараа нь хэрэггүй ч асуучихав уу гэж бас бодлоо. Нөхөр нь гар хүрсэн нь ярианаас нь илт болсон. Яаж гарынх ньаяыг даах юм бэ, хамрыг нь далийлгаагүй хэдэн удаа гар хүрсэн бол, яаж хайртай гэчихээд гар хүрч чадаж байнаа, яаж мах цусны тасархайг нь гаргасан билээдээ, Яаж араас нь хөлөө хугалах шахам гүйж өөрийн болголоо, тэрнийг таньдаг бүх хүн нь мэднэ. Нэгзалуугаас аймар уран аргаар салгаж авсан.

Гэнэт бухимдаад явчихлаа. Бүсгүй хүн гэдэг ямар ч дорой юм бэ дээ, та нарын бадируун гарын аяыг яахан даах. Хамгийн гол нь тэднийхээ хайрыг нударгалан баллуурдаад байгаагаа өөрсдөө мэдэхгүй юмдаа. Хайр гэдэг яг л цэцэг юм. Цэцэг маш эмзэгхэн, хайрлан арчилж тордоход өнгө орон цэцэглэж ялдам өнгө үзэсгэлэнгээр хавь ойроо цацраан гэрэл болдог. Үгүй бол хагдран үхдэг билээ. Цэцгийг нухчин дарж базчихаад эргээд сэргээхэд ямар их цаг, хичээл зүтгэл гарна гээч. Дахин соёолуулж ургуулсанаас ялгаагүй их зүтгэл шаардана.Сайн эхнэрийн тоосоо гүвүүлэхгүй байж байгаад үхчих юмсан даа.

Сайн эхнэрийн тоосыг сардаа нэг гөвөх ёстой гэж үг байдаг гэнэ. Бодоод байхнээ сайн эхнэр ямархан тоостой байдаг юм бол. Муу эхнэр бол өдөр бүр тоосоо гүвүүлдэг байх нь уу.Маш садист суртал ухуулга, маш их харгис үг шүү. Өнөөдөр бол хамгийн их хоцрогдсон, пий паа хэдэн он бэ, хэзээний хүн бэ гээд нүд орой дээр гарах үг.

Том гүрнүүдийн эрчүүд нь аваад суусан эхнэрээ монгол эрчүүд шиг босож чадахгүй болтол нь зодлоо гэж би сонсоогүй. Хааяа алгадаад авсаных нь төлөө бөөн шүүх, цагдаа болж, эцэстээ салах дээрээ тулж байхыг бол олон сонссон. Эрчүүд нь өөрсдийн буруу гэдгээ ухаарч чаддаг, эр хүний үүрэг бол биеэ барьж, харилцаагаа хүндрүүлэхгүй байх ёстой гэдгийг мэддэг, хуулиа ч андахгүй. Монгол эрчүүд гэтэл шөнөжин зодож нүдчихээд өглөө нь ажилдаа яв,хоол олж ир гэж хөөх нь холгүй суудаг гэх.

Хумсалсаар хумсалсаар хулгайч гэдэг шиг нэг алгадаад авдаг байсан нь сүүлдээ хэвтэрт ортол нь зодож, амь насанд нь халдах тохиолдол ч байдаг. Эр эм хоёрын хооронд илжиг бүү жороол гэж сууж байгаад өдөржингөө орилж уйлсан эмэгтэйг хөршүүд нь тоолгүй орхисноос нөхөр нь зодсоор байгаад алсан гэж саяхан уншсан. Энэ бүхэн бол үндэсний эмгэнэл. Эхнэр хүүхдээ гэмтээж, тахир дутуу болтол зодож хүчирхийлж байна гэдэг бол жинхэнэ араатны төрх.Үнэндээ бол гэр бүлийн хүчирхийлэл гэжогт байхгүй байснаа гэнэт ингэж хурцаар илэрдэг зүйл биш.Харинзугуухан өгссөөр ийм аймшигтай түвшинд очдог гэнэ. Гэр бүлийн хүчирхийлэл бол өөрөөс хүчдорой нэгнийг эрхшээлдээ оруулснаар өөрийн бяр чадлыг мэдэрч, хувийн үнэлэмжээ дээшлүүлэх гэсэн хөөрхийлэлтэй оролдлого шүү дээ.

Одоо чинь 21-р зуун, шинэ үеийн монгол улс гэдгийг бүү март. Эмэгтэй хүнд гар хүрдэг эрт галавын бүдүүлэг араншингаа ч гээчихэж чадахгүй сууж байж өөрийгөө шинэ зууны иргэн, боловсролтой, соёлтой эр хүн гэж нэрлэж чадаад байгаа зарим эрчүүд ичээсэй.Хүмүүний амьдрал эрчүүдгүйгээр үргэлжлэхгүй нь маргаангүй үнэн байж болох ч эмэгтэйчүүдгүйгээр чэнэ ертөнцөд үргэлжлэл байхгүйг зарим эр хүйстнүүд мартчихдаг бололтой.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ