"Тэнгис" кино театрыг хувьчлахаар болов

Ашиг орлого, үйлчлүүлэгчээрээ тэргүүлдэг"Тэнгис" кино театрыг ирэх онд бүрэн хувьчлахаар болжээ. Тус кино театрын 34 хувийг хотын захиргаа эзэмшдэг бол 66 хувийг нь сэргээн засч, хөрөнгө оруулсан Солонгосын "Wayrich Resource Asia" компани эзэмшдэг байжээ. Харин сүүлд Солонгосын компанийн 66 хувийг УИХ-ын гишүүн С.Батболд, "АПУ"-гийн П.Батсайхан нар худалдаж авсан байна.

Харин нийслэлийн захиргаанаас "Ялалт" кино театрын суурин дээр босч, анхнаасаа ашиг дагуулсан "Тэнгис"-ийг ирэх жил хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад оруулсан бөгөөд удахгүй Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар эцэслэн шийдвэрлэх юм байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ