Эрхүүд сургууль шатжээ


Оросын Эрхүү мужид ерөнхий боловсролын нэг сургууль шатжээ. Азаар хүний амь эрсдээгүй байна. Түймэр 1400 кв.м талбайг хамарсан аж. Москвагийн цагаар 21:00 цаг өнгөрч байхад Эрхүү мужийн Эхирит-Булагат районы Булус тосгонд байдаг сургуулийн байшингаас гал дүрэлзсэн байна.
Орон нутгийн мэдээллийн хэрэгслээр сургуулийн модон байшин шатаж буй тухай дуудлагыг Москвагийн цагаар 21:30 цагт гал унтраах албанд өгсөн гэж дамжуулав. Гал унтраах ажиллагаанд 15 хүн, дөрвөн техник оролцож, мягмар гарагийн 00:03 цагт бүрэн унтрааж чаджээ.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн оны гуравдугаар сард Эрхүүгийн 76 дугаар сургууль дээр хичээлийн цагаар гал гарсан байдаг. Хүүхдүүд болон багш, ажиллагсдыг яаралтай гаргаж, гал унтраах ажиллагаанд таван минут зарцуулжээ. Тухайн үед сургуулийн хоёрдугаар давхарт байсан цахилгаан хэрэгслээс гал гарсан аж.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ