30 сая төгрөгийн өмч хөрөнгө гал түймрээс хамгаалав

Хоногийн хугацаанд Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 15, аврах ажиллагааны хоёр дуудлага ирүүлснээр харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны нэгдүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08:22 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн нэгдүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10:49 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 8х8 метрийн хэмжээтэй нэг давхар мансардтай байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай ажиллан унтрааж30 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна.
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 20 дугаар гудамжинд шатаж байна гэсэн дуудлагыг 23:15 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ.
Налайх дүүргийн хоёрдугаар хороо, Нарлагийн задгайд хөдөлгөөнт чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 03:20 цагт өгснөөр Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад 10х3 метрийн хэмжээтэй хөдөлгөөнт чингэлийн дотор тал шатаж байсныг унтраасан байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ