Машинтайгаа усанд суусан дөрвөн иргэнийг аварлаа

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Хөгшчүүлийн гарам гэдэг газар Хэрлэн голд дөрвөн иргэн автомашинтайгаа усанд суусан байна гэсэн дуудлагыг 14:41 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 64 дүгээр ангийн долоон албан хаагч нэг автомашинтайгаар очиход “Ниссан террано” загварын суудлын автомашин голд суусан байсныг татаж гарган, сууж явсан дөрвөн иргэнийг аюулгүй газарт гаргажээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ