Сайд нарын хурлын өдрүүдэд зам тээврийн осол их гарчээ

 Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн VII чуулга уулзалт болохтой холбогдуулан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь хязгаарласан. Ингэснээр замын түгжрэл тодорхой хэмжээгээр багассан ч замын хөдөлгөөний эрчим нэмэгдсэнээс болж осол аваар буураагүй аж. Замын цагдаагийн шуурхай дуудлагын утсанд өчигдөр 131 дуудлага ирснээс ослын шинжтэй 123 дуудлага хүлээж авсан байна. Зам тээврийн ослын улмаас нэг хүн нас барж, 17 иргэн хүнд, хөнгөн гэмтсэн, мөн 60 жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж байгаад саатуулагдсан байна. Хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдалтай, төв замуудад цагдаагийн нэмэлт хүч гарган ажиллаж байгаа ч зам тээврийн жижиг, том зөрчил буурахгүй байна гэж ЗЦГ-аас мэдээлжээ.

Б.Бурам

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ