С.Оюунцэцэг: ЗТЯ-наас болж, 13 тээвэрчин ажилгүй байна

ЗТЯ-ны бодлого хэрэгжихгүй байгаагаас орон нутгийн тээвэрчид хохирч байгаа талаар “Арвиншарзам” ХХК-иас мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус компанийн хуульзүйн зөвлөх, өмгөөлөгч С.Оюунцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-ЗТЯ-ны хүнд суртлаас бол хохирч байна гэлээ. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Жил гаруйн хугацаанд Орхон аймаг дах “Арвиншарзам” ХХК-ийн тээвэрчид хохирч байна. Үүний гол шалтгаан нь ЗТЯ-ны ажилтнуудтай холбоотой. Манайтээвэрчид 2002 оноос эхэлж, Эрдэнэт-Улаанбаатар чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг. Харин хоршооллын хувьд одоогоор 58 хоршоологчдоос бүрдсэн, үйл ажиллагаа нь тогтворжсон. Гэтэл ЗТЯ-аас хатуу хучилттай замаар холбогдсон аймгуудадзорчин явагчдын ая тухыг хангах зорилгоортом оврийн автобусыг явуулахыг үүрэгдсэн. Бага оврийн автобус буюу микрийгзорчигч тээврийн автобусанд явуулахгүй гэсэн бодлого чиглэл баримталсан. Өөрөөр хэлбэл, Зам тээврийн яамнаас 2013 он гэхэд бүх жижиг автобус буюу микрог гаргаж зөвхөн том оврийн автобус ажил үйлчилгээ зохион байгуулна гэсэн бодлогыг баримталсан. Тиймээс үйлчилгээнд явж байсан 26 микрог зогсоож, үлдсэн 13 микроны жолооч нарыг нэгтгэж 485 сая төгрөгөөр “Хаан” банкны зээлд хамрагдаж найман том оврийн автобус худалдаж авсан. Ингээд найман том оврийн автобусаар зорчигч тээврийн үйлчилгээнд явая гэсэн санал тавьсан боловч өнөөдрийн хүртэл ЗТЯ-наас ямар ч хариу өгөхгүй, үйлчилгээнд оруулахгүй, чирэгдүүлж хохироож байна.

-Яг хэзээнээс хойш санал тавьсан бэ?

-Жил гаруйн өмнөөс энэхүү найман автобусыг үйлчилгээнд явуулая гэсэн санал хүргүүлсэн.

-Энэ асуудлаар яаманд албан бичиг явуулсан уу?

-ЗТЯ-ны сайдад 38 удаа, дэд сайдад найман удаа, нийт 46 удаа албан бичиг өгсөн. Биеэр уулзаж ярилцаж үзсэн. Өмгөөлөгчийнхөө хувьд санал бодлоо солицсон боловчасуудлыг шийдэж өгсөнгүй. Саяхан дэд сайдтай нь уулзахад 20 хоногийн дотор асуудлыг шийдэж өгнө гэсэн боловч хоёр сар өнгөрөхөд ямар ч хариу өгсөнгүй. Энэ бүхний цаана тээвэрчид хохирсоор байна.

-Одоогоор хэчнээн тээвэрчин ажилгүй байгаа вэ?

-13 тээвэрчин ажилгүй, сул зогсож байна. Гэтэл 13 тээвэрчний цаана ар гэрийнхэн гэж байгаа. Тэгсэн хэрнээ өнөөх автобус авсан зээлийнхээ хүүг сар бүр “Хаан” банкинд өгдөг. Ийм байдлаар төрийн албан хаагч нар ажлаа хийхгүйгээс иргэд хохирч байна.

-Эл асуудлыг чухам яагаад шийдэхгүй байгаа юм бол. Ямар нэг тайлбар өгөх юм уу?

-Авто тээврийн газраас нийтийн тээвэрт том оврын автобус, жижиг оврийн автобус, таксигаар үйлчилгээ явуулна гэдэг зүйлээр сонгон шалгаруулалт хийсэн байдаг. Гэтэл сонгон шалгаруулалтан аль ч тээврийн хэрэгсэл шалгараагүй байгаа. Шалгарсан гэдгийг нь тогтоосон Авто тээврийн газрын даргын тушаал, шийдвэр ч гараагүй. Мөн 2005 онд батлагдсан төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай Монгол Улсын хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулагдаж, тендерийн шалгаруулалтыг нийтэд зарласан, шалгарсан компанид мэдэгдсэн зүйл юу ч байхгүй. Ийм атал Улаанбаатар хотын гурван компанийг сонгон шалгаруулалтанд шалгарсан нэрийн дор оруулж ирсэн. Тодруулбал, “Ati bus”, “Эрдэмтранс”, “Автобус 5” гэсэн гурван том компаниар орон нутгийн тээвэрчдийн ажилд нөлөөлж, ажлын байрыг нь булаалгасан. Гэтэл энэ компаниудын эрх ашгийг зөрчиж магадгүй гэсэн нэрийн дор эл орон нутгийн тээвэрчдийн хөрөнгө хүчээр бий болсон найман том оврийн автобусыг ажил үйлилгээнд явуулахгүй, хохироосоор байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ