“Ти Ди Си”-ийн орон сууцнууд 2-20 метр кв дутуу байжээ

ШӨХТГ-т барилгуудын метр квадратын асуудлаар олон иргэн гомдол мэдүүлсний дагуу О.Магнай дарга илэрсэн зөрчлүүдийг арилгах албан бичгийг тухайн компаниудад хүргүүлжээ. Улмаар тус компаниудаас зөрчлөө хүлээн зөвшөөрч, арилгах боломжтойзөрчөө арилгана хэмээн ШӨХТГ-т хариу мэдэгдсэн байна. Одоогоор 50 гаруй иргэнээс гомдол мэдээлэл ирсэн ба 13 барилгын компани зөрчилтэй болох нь тогтоогдоод байгаа аж. Эдгээр 13 компанид “Гангар” инвест, “Ти Ди Си” зэрэг олон компани багтсан байна.


Үүнтэй холбоотойгоор Барилга, хот байгуулалтын яам, Стандартчилал хэмжилзүйн газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран орон сууцны метр квадратын хэмжилтэд өчигдрөөс шалгалт оруулжээ. Тэд ажлаа 00 хувийн Хятадын хөрөнгө оруулалттай “Ти Ди Си” компанийн захиалгаар барьсан 16 давхар орон сууцны барилгаас эхэлсэн байна. Учир нь тус байрны оршин суугчдаас гурван удаа ШӨХТГ-т гомдол ирсэн байна. Улмаар иргэд анх авсан буюу гэрчилгээн дээр бичигдсэн метр квадратаасаа 2-20 метр квадрат хүртэл дутуу орон сууцанд байгаа аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ