Дээрмийн хэргийн илрүүлэлт сайжирчээ


Өчигдөр цагдаагийн байгуулагад 40 гаруй гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдсэнээс ихэнх хувийг нь танхай болоод дээрмийн гэмт хэрэг эзэлжээ.
Тухайлал Баянгол дүүргийн 17-р хороо "Минж" плаза төвийн хажууд зодуулсан хүн байна гэсэн мэдээллээр очиж шалгахад СХД-ийн 23-р хороонд оршин суух 36 настай эрэгтэй Б согтуурсан үедээ бусадтай бүлэглэн Баянгол дүүргийн 17 дугаар хороонд оршин суух 41 настай эрэгтэй О-г гэртээ харихаар явж байхад нь зодож машины түлхүүр, бичиг баримт бусад эд зүйлийг нь дээрэмдэж авч, зугтжээ. Хэрэгтнийг шуурхай илрүүлэн Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Мөн Чингэлтэй дүүргийн 12-р хороо "Тав арвижих" дэлгүүрийн дэргэд дээрэмдүүлсэн хүн байна гэсэн мэдээллээр очиж шалгахад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 32 настай эрэгтэй М гэгч согтуурсан үедээ тус дүүрэгт оршин суух эмэгтэй Б гэгчийн цүнх, бусад эд хэрэгслийг дээрэмдсэнийг нь илрүүлж Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Дээрмийн болоод бусад төрлийн гэмт хэргийн илрүүлэлт сайжирч байгааг цагдаагийн байгууллагаас онцолж байна. Учир нь хүн ихээр төвлөрдөг гудамж талбай, автобусны буудлуудыг камерийн системээр 100 хувь хянадаг болсон гэнэ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ