Д.Дагвадорж Б.Дөлгөөнөөс 10 сая ам.доллар нэхэмжлэв


Энэ сарын 1-ний шөнө Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж “Петровис” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэлийн хүүБ.Дөлгөөн нар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших “VLVT” бааранд маргалдсан. Улмаар Б.Дөлгөөн нь Их аваргын биед халдаж, мэсээр гэмтэл учруулж хамрыг нь муруйлган, хацрыг нь зүссэн юм. Тиймээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс Б.Дөлгөөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр, Их аварга дээрх гэмтлээс гадна мөрөндөө шилээр зүсүүлсэн байжээ. Мөрдөн байцаалтын явцад шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан тул Их аварга Д.Дагвадорж Б.Дөлгөөнөөс 10 сая ам.доллар нэхэмжилсэн байна. Харин хуулийнхан уг дүгнэлтийг ихэд нууцалж байгаа аж
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ