"Хурд" өнөөдөр тоглоно

"Хурд" хамтлаг тэртээх 1993 оноос тасралтгүй, ухаршгүй уран бүтээлээ туурвисаар 20 жилийг ардаа орхижээ. Тэдний 20 жилийн ойдоо зориулсан уран бүтээлийн тоглолт өнөөдөр, маргааш "UB Palace"-ийн концертын их танхимд болно.

Тэд Зөвхөн нэг тоглолт хийгээд өнгөрөхгүй гэнэ. Мөн тэд ойдоо зориулж баримтат кино, “Хурд” гэсэн акустек гитар хийж байгаа гэсэн шүү. Түүнчлэн монголын рок попын түүхэнд өөрсдийнхөө түүхээр ном гаргасан анхны уран бүтээлчид болохоор ажиллаж байгаа гэсэн.

Тоглолтын үеэр үзэгчдэд хүрэх олон гэнэтийн бэлэгний онцлох нэгэн бэлэг нь дэлхийн рок хөгжмийн түүхэнд монголын рок поп урлагийг тунхагласан “Алтан пянз” юм. Мөн баримтат кино, ном, бэлэг дурсгалийн зүйлсийг үзэгч фенүүддээ өргөн барих юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ